Зэсийн үнийн уналтаас болж нийт худалдан авалтаа 30 –аас доошгүй хувиар бууруулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-28 09:34:26
oyuka_hu@yahoo.com

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн тушаалаар “Эрсдлийн эсрэг авах арга хэмжээ” –г хэрэгжүүлэх, хяналт тавих ажлын хэсэг байгуулжээ.

Учир нь дэлхийн зах зээлд цэвэр зэсийн үнэ буурах магадлалтай байгаа юм. Өнөөдрийн байдлаар нэг тонн цэвэр зэс 4300 ам. Долларын үнэтэй байна. Цаашид үүнээс ч багасана гэж судалгааны байгууллага үзжээ. Иймд дээрх ажлын хэсгийг байгуулж хэд, хэдэн үүрэг өгчээ. Үүнд 2016 оны үйлдвэрийн бизнес төлөвлөгөөнд туссан нийт худалдан авалтыг 30-аас доошгүй хувиар бууруулах, технологийн материалын үнэ, норм, нормативыг хянаж, бууруулах. Материалын зардлыг 15 ба түүнээс дээш хувиар бууруулах үүрэг өгчээ. Мөн орлого нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулахыг даалгажээ. Үүнээс гадна цех, хэлтсийн дарга нар 2016 оны бизнес төлөвлөгөөг боловсруулахдаа зэсийн үнийг 4000 ам.долларт хүрэх эрсдлийг тооцох хэрэгтэйг сануулжээ. Түүнчлэн эдийн засаг сайжиртал иргэдийг хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажилд авахыг түр хугацаагаар хойшлуулж дууссан гэрээг сунгахгүй байхаар заажээ.  

Б.Оюун-Эрдэнэ 

Related news