Улаангом сумын багуудын хурал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 09:34:25

Увс аймгийн Улаангом сумын багуудын хурал энэ сарын 30-аас эхлэн хуралдах гэж байна. Энэхүү хуралдаанаар 2012-2016 оны аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, сумын нийгэм эдийн засгийн 2015 оны зорилтын биелэлт, багуудын 2012-2015 онд хийсэн ажлын тайлан , хот тохижилт цэвэрлэгээний журам гэсэн үндсэн дөрвөн асуудлыг хэлэлцэх аж.

Багуудын хуралд Улаангом сумын удирдлага, аймгийн ЗДТГ-ын төлөөлөл, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, өрх, багийн эмч, цагдаа, багийн нийгмийн ажилтан зэрэг хүмүүс оролцож, мэдээлэл хийх юм байна.

  Улаангом сумын 1-р багийн хурал 2-р сарын 1-нд 16 цагаас Чандмань Соёлын төвд болох бол 2-р багийн хурал 1-р сарын 30-нд 16 цагаас Ахлах 4-р сургуулийн зааланд, хөдөөгийн малчдын хурал нь 1-р сарын 31-нд 10 цагаас Хужиртад болох аж. Харин 3-р багийн хурал 2-р сарын 2-нд Цогцолбор 2-р сургуулийн зааланд, 4-р багийн хурал 2-рсарын 3-нд Ахлах 4-р сургуулийн зааланд, 5-р багийн хурал 2-р сарын 4-нд Цогцолбор 2-р сургуулийн зааланд, 6-р багийн хурал 2-р сарын 4-нд багийн төвд, 7-р багийн хурал 2-р сарын 2-нд багийн төвд тус тус 16 цагаас болохоор товлогджээ. Үүнээс гадна 9-р багийн хурал энэ сарын 30-ны 15 цагаас Хөндлөн багийн төвд болон 1-р сарын 31-нд 10 цагаас Шатадад, 2-р сарын 3-нд 16 цагаас багийн төвд гэсэн гурван өөр газарт болох юм байна. Улаангом сумын 8-р багийн хурал 1-р сарын 30-нд 10 цагаас Тэрмист, 10-р багийн хурал 2-р сарын 4-нд 16 цагаас багийн төвд, 11-р багийн хурал 2-р сарын 5-нд 16 цагаас хуучин Нийгэмлэгт тус тус болох аж. Шинээр байгуулагдсан Улаангом сумын 12-р багийн хурал 1-р сарын 31-нд 10 цагаас “Увс-Эрдэм” Ахлах сургуулийн зааланд болох бөгөөд энэ үеэр багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид нарыг сонгох сонгууль явагдах юм байна.

Улаангом сумын ЗДТГ-аас ард иргэддээ хандаж багийнхаа хуралд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Увс аймаг Б.Батхүү

Related news