Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театр монодрамын жүжгийг хөгжүүлэхэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-28 09:32:09
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театр бага танхимаа тохижуулж, урлагийн тэнгэр “Янжинлхам” бурханыг заллаа.

Урлаг, соёлын байгууллагад “Янжинлхам” бурхан зайлшгүй байх ёстой хэмээн үзэж Улаанбаатар хотод уг бурханыг урлуулж Гандантэгчилэн хийдийн лам нараар аравнайлуулж театрынхаа голд залсан байна. Энэ ажлыг тус театрын захирал Х.Хишигбаатар санаачилсан юм. Тэрээр саяхан захирлаар нь томилогдсон юм.

Хүүхэд, залуучуудын театр нь их, бага хоёр танхимтай. Бага танхимд кино театр ажиллаж байсан юм. Үүнийг өөрчилж 50 хүний багтаамжтай болгожээ. Танхимын нээлтэд зориулж “Чаплинд нулимс бий юу” моно драм тоглосон байна. Моно драм нь нэг хүний жүжиг юм. Бага танхимыг моно драмыг хөгжүүлэхэд ашиглана гэж Х.Хишигбаатар хэллээ. Тус театр гуравдугаар сарын найманд эмэгтэйчүүдэд зориулж моно драм жүжиг тавихаар зэхэж байгаа гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ 

Related news