Мандалчууд төлөөллөө сонгох мандатаа нэмэгдүүлэх хүсэлт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 09:31:21

Сэлэнгэ аймгийн Мандал сум хүн амын тоогоороо аймагтаа тэргүүлдэг бөгөөд хамгийн сүүлийн тоон үзүүлэлтээр 26155 иргэнтэй хэмээн бүртгэгдсэн байна.

2012 оны сонгуулийн тухай хуулиар Мандал сум нэг мандаттайгаар төлөөллөө сонгож байсан байна. Харин аймгийн төв гэдэг утгаар Сүхбаатар сум Аймгийн ИТХ-д 8 төлөөлөгчтэй байдаг бөгөөд 22617 хүн амтай аж.

Иймээс Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Мандалчуудын төлөөллөө сонгох эрхийг тэгш боломжоор хангаж, Аймгийн ИТХ дахь нэг мандатыг нэмэгдүүлэн 7 болгох саналыг оруулахаар бэлдэж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news