Хоккейн тамирчид ээлжийн ажилтай тул шөнөөр бэлтгэлээ хийдэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-01-28 09:29:54
oyuka_hu@yahoo.com

Иргэд шөнийн цагаар мөсөн гулгуурын талбайг ажиллуулахгүй байх санал гаргасан ч энэ нь боломжгүй гэж Хоккейн холбооны нарийн бичгийн дарга М.Отгонбаяр хэллээ.

Учир нь тамирчид зөвхөн шөнийн цагаар бэлтгэлээ хийдэг байна. Энэ нь дуу чимээ ихтэй байдаг ч бэлтгэл хийх өөр газар байхгүй ажээ. Орхон аймагт Хоккейн холбооны мэдэлд байдаг хоёр талбай бий. Тодруулбал, 30*60 харьцаатай талбай нь нэгдүгээр хорооллын дунд байдаг бол нөгөө нь “Сархиа” цанын баазын дэргэд байдаг юм. Энэ талбайд тамирчид бэлтгэлээ базаахаас гадна түрээсийн үйлчилгээ эрхэлдэг байна. Өөрөөр хэлбэл, нэг талбайг нь түрээслэсэн бол нөгөөд  нь тамирчид бэлтгэл хийдэг байна. Түрээсээс олсон орлогоо тамирчдад зарцуулдаг гэнэ. Харин шөнийн цагаар ихэвчлэн тамирчид бэлтгэл хийдэг тул дуу чимээ гарахыг үгүйсгэхгүй. Гэвч цагийн хуваарийг нь өөрчлөх боломжгүй гэлээ. Учир нь “Хангарьд” клубын хоккейн шигшээ багт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчид байдаг. Тэд ээлжийн ажилтай тул шөнөөр бэлтгэлээ хийдэг ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Related news