28 долоо хоногтой Засгийн газрын үнэт цаас арилжаална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-28 09:09:10

Сангийн яам ирэх сарын 01-нд Хөрөнгийн биржээр дамжуулан Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас арилжаалах болжээ.

Энэ удаагийн арилжаагаар тус бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 120 мянган ширхэг үнэт цаас арилжаална. Үнэт цаас 28 долоо хоногийн хугацаатай бөгөөд 14.108 хувийн хүүтэй юм. Хүүгийн төлбөр хугацааны төгсгөлд орно.

Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны талаар бусад нэмэлт мэдээллийг Сангийн яамны www.mof.gov.mn болон Монголын хөрөнгийн биржийн цахим хаяг www.mse.mn  цахим хаягаар тогтмол авах боломжтой.

Ч.Ариунболд

Related news