Нэгдүгээр сарын 28-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-28 08:51:00

08.30 цагт Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцох сэтгүүлчдэд зориулсан автобус СТӨ-өөс хөдөлнө. Энэ үйл ажиллагаар Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Хилийн цэргийн 0303 дугаар анги, Онцгой байдлын аврах тусгай ангийн үйл ажиллагаатай танилцана.

09.00 цагт “Мандал Женерал Даатгал” ХХК-ийн зүгээс санаачлан Монголын Даатгагчдын Холбоо болон Сангийн яамтай хамтран зохион байгуулж буй “Төрийн байгууллагын Даатгалын үйлчилгээний худалдан авалт” сэдэвт семинар Туушин зочид буудлын Сүлд танхимд болно.

09.00 цагт Стандартчилал, хэмжил зүйн байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн Стандартчилал, хэмжил зүйн газрын сургалтын танхимд болно.

09.30 цагт ШӨХТГ-аас өрсөлдөөний орчны нөхцөл байдлын талаар "Blue Sky" цамхагийн 3 давхарт уулзалт зохион байгуулна.

10.00 цагт Дэлхийн Сайн Дурынхны 2015 оны тайлан илтгэлийг танилцуулах ажиллагаа НҮБ-ын байр, 3-р давхрын хурлын танхимд болно.

10.00 цагт Европын Холбооны санхүүжилтээр Монголын мэргэжлийн боловсролын салбарт 2014 оноос хэрэгжиж буй хоёр үе шаттай төслийн Удирдах хорооны хурал "Улаанбаатар" зочид буудалд болно.

10.00 цагт Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал НЗДТГ-ын А танхимд болно.

11.00 цагт “Цагаан сарын баяр: Эрээний бэлгээс эрдмийн бэлэг рүү” хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно.

11.00 цагт "Ил тод уул уурхай" хэвлэлийн хурал УУЯ-нд болно.

11.00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын ерөнхий газарт Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартын батламжийг албан ёсоор гардуулах ёслолын ажиллагаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын 702 тоотод болно.

11.00 цагт Япон улсад 1000 инженер бэлтгэх төслийн хүрээнд тус улсын шилдэг 20 их дээд сургуулиудад магистр, докторын сургалтын хөтөлбөрт хамрагдан суралцахаар болсон 14 багш судлаач болон Японы Коосэн сургуульд суралцах болсон 24 оюутанд батламж гардуулах арга хэмжээ ШУТИС-д болно.

11.00 цагт Академич Т. Дорж багшид МУИС-ийн Эмерит профессор цол олгох ёслол МУИС-ийн эрдмийн танхимд болно.

11.30 цагт Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа, орлогч дарга Н.Жанцан нар Үндсэн Хуулийн Цэцийн байранд цаг үеийн мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус хурал болох талаар МСБХ-ноос мэдээлэл хийнэ.

13.00 цагт “Хамтдаа уншицгаая” цахим номын сангийн хөтөлбөрийн нээлт БСШУЯ-нд болно. 

14.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

14.00 цагт Улаанбаатар хотын утаа урагт болон монгол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар монголын анагаахын эрдэмтдийн судалгааны нэгдсэн дүн гарсныг олон нийтэд албан ёсоор танилцуулах арга хэмжээ АШУҮИС-ийн 202 танхимд болно.

15.00 цагт  "Silk Road" буюу "Торгоны зам" шагнал гардуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд болно.

Related news