Ерөнхий сайдыг oгцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-28 07:50:46

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Уянга нарын 19 гишүүний өдөр өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг oгцруулах тухай саналыг хэлэлцэх юм.

Мөн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай, Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай зэрэг УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийх аж.

Б.Туул

Related news