Парисын Их дуулгад жүдогийн шигшээ багийнхан хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-27 14:03:07

Парис хотноо хоёрдугаар сарын 6-нд эхлэх жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга-Парис 2016” тэмцээнд Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аварга Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг-д Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, +100-д Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн нар хүч сорино.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, 78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар барилдана.

Багаа ахалж шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш О.Балжинням, дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Эрдэнэт- Од, Г.Дашдаваа, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нарын дасгалжуулагчид Парисыг зорино.

Д.Өлзий

Related news