ОУИМ Б.Хатанбаатар нарын 5 шатарчин тэргүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-27 12:45:15

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохион байгуулж байгаа шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтууд МУБИС-ийн байранд үргэлжилж байгаа бөгөөд Их мастер Б.Хатанбаатар тэргүүтэй 5 шатарчин тэргүүлж байна.

Тэмцээнд эрэгтэй 84, эмэгтэй 54 шатарчин оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Их наадмын шигшээ тэмцээнд өрсөлдөх шатарчид ирэх баасан гарагт тодорно. Шатарчид нийт есөн өрөг тоглохоос долоон өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг ОУИМ Б.Хатанбаатар, ОУМ Н.Баттулга, ФМ. Э.Баасансүрэн, ФМ Э.Энхнар, спортын мастер Э.Болдоо нар адил 5,5 оноогоор хошуучилж байна. Харин эмэгтэй шатарчдыг ОУМ У.Лхамсүрэн, Б.Аминаа нар 5,5 оноогоор тэргүүлж байгаа бол спортын мастер Ү.Үүрийнтуяа 5,0, эмэгтэйчүүдийн ОУИМ Т.Батчимэг 4,5 оноогоор удаалж байгаа юм.

Д.Өлзий

Related news