Монголын цанын холбооныхон орон нутагт ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын цанын холбооноос орон нутагт цанын ээлжит сургалтыг амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр Дорнод аймгийн Халх гол сумын хилийн ангид “Цаначин -Хилчин” хөтөлбөр эхэллээ.
Хоёр дахь жилдээ болж байгаа энэ сургалтыг цанын спортын ОУХМ Б.Бямбадорж удирдан явуулна. "Цаначин-Хилчин" хөтөлбөр Халх голын 0198-р ангид тав хоногийн турш үгэлжилнэ.
Дашрамд сонирхуулахад, Монголын цанын холбооноос нэгдүгээр сарын 19-21-нд Хэнтий аймагт гүйлтийн цаныг сурталчилан таниулах арга хэмжээг амжилттай зохион байгуулжээ. Уг сургалтыг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Б.Энх-Амгалан удирдан явуулсан юм.
Д.Өлзий