Орос улсын 319 хотын захирагч жижиг хотыг хөгжүүлэхэд суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 11:22:37

Нэгдүгээр сарын 29, 30-ны өдөр Москвагийн Сколковод  Оросын 319 хотын дарга мэргэжлээ дээшлүүлнэ. Энэхүү  арга хэмжээг “Внешэкономбанк”, “Моно хотуудыг хөгжүүлэх сан” ОХУ -ын Засгийн газрын дэмжлэгтэй  зохион явуулна.

Зөвлөгөөний явцад  өнөөгийн хотуудын удирдлагуудын өмнө   моно-хотыг хөгжүүлэхэд гарч  байгаа  тулгамдсан асуудлуудаар  хэлэлцүүлэг явуулж,нутаг дэвсгэрийг хөгжүүлэх асуудлаар орос болон дэлхийн шилдэг практик  жишээнүүдтэй танилцах  юм.  Оросын 319 хотын дарга нар ( мэрүүд)  улсын төсвийг  чадварлаг , үр ашигтай  хувиарлаж, хөрөнгө оруулалтыг татахтай холбоотой нэлээд хэдэн сэдвээр зайлшгүй тестийн шалгалт өгөх гэж байна.  Энэхүү  арга хэмжээ нь хотын захиргаадын  хариуцлагыг нэмэгдүүлэх бодлого ажээ. Өмнө нь Оросын ерөнхийлөгчийн засаг захиргаанаас хийсэн  мэдэгдэлд, авлигын эсрэг тэмцэл нь холбооны түвшинд төдийгүй, бүс нутгийн түвшинд явагдах ёстой гэж дурьдсан билээ.  Харин одоо Оросын засгийн газар хотуудын захиргааг асуудлаас бултахгуй, холбооны байгууллагууд руу чихэхгүй, харин орон нутгийн түвшинд эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэж байхыг уриалж байна.    

Ийм төрлийн томоохон хэмжээний сургалтыг  Оросын засгийн газар анх удаагаа зохион байгуулж байна хэмээн “Известия” өнөөдрийн дугаартаа бичжээ. Үүнтэй адил амбан захирагчид, бүс нутгийн нийслэл  хотын дарга нар оролцсон семинарыг Оросын ерөнхийлөгчийн засаг захиргаанаас “Сбербанк” дээр зохион явуулж байжээ. Тэгвэл  одоогийн болох арга хэмжээний сэдэв цэвэр эдийн засаг, нийгмийн шинж чанартай,огт   улс төргүй сургалт болох  юм гэнэ.  

Москва хот. А.Огторгуймаа 

Related news