УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-26 14:46:09

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Үдээс өмнөх хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус тус сонссон. Иймээс гишүүд дээрх танилцуулгатай холбогдуулж асуулт асууж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл өмнөх баримт бичгийн хэрэгжилт, боловсруулалтын явц, Засгийн газраас санал авсан эсэхийг тодруулахад УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, "Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын баримт бичгийг хоёр жилийн хугацаанд боловсруулсан. Энэ явцад хоёр ч ажлын хэсэг гарч ажиллан хангалттай судалгаа явуулсан. Бүх төрлийн салбарын төлөөлөлтэй уулзаж, урьдах бодлогын алдааг судалж нягталсан" гэсэн тайлбарыг өглөө. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

Related news