Эрүүл мэндийн төвүүдийг шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 10:41:12

Баянхонгор аймагт Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг нэгтгэн, ажиллах нөхцөл байдлыг сайжруулах ажил өрнөж байна.

Тус ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2015 оны 109 дугаар захирамж гарч ЭБСУ өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгаж, Оточ мандал ӨЭМТ-тэй нэгтгэжээ. 2014 онд “Оточ мандал”, “Энхбүрд” өрхийн эрүүл Мэндийн төвүүдийг орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр  шинэ барилга барьж ашиглалтад оруулсан. Харин 1 дүгээр багийн “Оточ мандал” эмнэлэг 4 багтай нэгдэн өөр байр руу шилжсэнээр тус байранд нь Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн харьяа Хүүхдийн сувилал ажиллаж эхэлжээ.

“Оточ номгон” ӨЭМТ-ийн барилгыг шинэчлэн барихаар аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлд тусган баталсан боловч ОНХС-ийн санхүүжилт бүрэн ирээгүйгээс хойшлогдоод байгаа аж. Бусад өрхийн эмнэлгүүдийн барилгыг шинэчлэх ажил энэ онд үргэлжлэх юм байна.

Б.Мөнхзул

 

 

Related news