1500 иргэнийг ажлын байранд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 10:30:24

Баянхонгор аймагт төсөл хөтөлбөрийн хүрээнд 364, төрийн байгууллагад 128, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 27 ажлын байр гарчээ.

Мөн сум хөгжүүлэх сангаас 86, нийтийг хамарсан арга хэмжээний хүрээнд 584 ажлын байр гарч нэгдсэн дүнгээр улирагч онд 1500 орчим иргэн түр болон байнгын ажлын байраар хангагдаж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн “Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан”-д улирагч онд 1440 хүн бүртгүүлжээ. Тус иргэдээс худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдээс ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байранд  317  иргэнийг зуучилсан байна.

Б.Мөнхзул

Related news