ОХУ-ын хүчнүүд дэвшилтэт зэвсэгтэй боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-22 15:21:20

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын стратегийн цөмийн хүчин дэвшилтэт “Ту-160”, “Ту-95”, “Ту-22” стратегийн бөмбөгдөгч 10 онгоц хүлээн авсан бол Тэнгисийн цэргийн хүчин стратегийн пуужин тээгч хоёр хөлөг онгоц хүлээн авсан гэж тус улсын Жанжин штабын генерал Валерий Герасимов мэдэгдэв.

"Бид шинэ зэвсэглэл, пуужинтай боллоо. ОХУ-ын Тэнгисийн цэргийн хүчин “Александр Невский” болон “Владимир Мономах” гэсэн стратегийн пуужин тээгч хоёр хөлөг онгоцтой болсон. Харин стратегийн цөмийн хүчин “Ту-160”, “Ту-95”, “Ту-22” стратегийн бөмбөгдөгч 10 онгоц хүлээн авсан" гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news