Иранд авсан хоригоо Япон цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-22 11:00:54

ТОКИО. /TASS/. Тегераны цөмийн хөтөлбөрийн тухай гэрээ хэрэгжиж эхэлсэнтой холбоотойгоор Иранд авсан хоригоо Японы Засгийн газар цуцлахаар шийджээ. Энэ тухай Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида мэдэгдсэн байна.

Японы хэвлэлүүдэд урьд нь мэдээлснээр, Иранд авсан хоригийг цуцалсны дараа тус улстай хамтран ажиллах компаниудад тус улсын Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Япон улс Иранаас нефть олборлож, мөн тус улсын том зах зээлд автомашин нийлүүлэх сонирхолтой байна.

НҮБ, АНУ, Европын Холбоо цөмийн хөтөлбөртэй нь холбогдуулан Иранд авсан хоригоо нэгдүгээр сарын 16-нд цуцалсан билээ. 2015 оны долдугаар сарын 14-нд гарын үсэг зурсан Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх Цогц үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөнд хүлээсэн үүргээ Тегеран биелүүлж эхэлснийг Олон улсын атомын эрчим хүчний агентлаг нотолсны дараа хоригийг цуцлах боломжтой болжээ.

Д.Жаргал

 

Related news