Цэргийн бүртгэл энэ сарын 24-нд дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн хэмжээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 24-нд дуусахтай холбогдуулан цэргийн насны залуусыг бүртгэлдээ идэвхитэй хамрагдахыг НЗДТГ-ын Цэргийн штабаас уриаллаа.
Энэ сарын 06-нд эхэлсэн цэргийн бүртгэлд бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамарна. Бүртгүүлэхдээ Иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг/,ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд бүртгүүлнэ. Бүртгэл ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд бүртгэх юм.
Ч.Ариунболд