200 гаруй тонн өвсний үнийг чөлөөлөх шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-21 22:25:10

Дундговь аймгийн нөөцөд урьд онуудад татан нөөцөлсөн 200 гаруй тонн өвсний үнийг чөлөөлөх шийдвэрийг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид гаргажээ.

Үнийг нь чөлөөлсөн энэ өвсийг Засгийн газраас хуваарилсан 100 тонн өвстэй хамтатган зудын хүндрэлтэй байгаа суманд оновчтой хуваарилан олгохыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна.

Өнгөрсөн жилийн хавар аймгийн нөөцөд удаан  хадгалагдаж байгаа урьд онуудын өвсний үнийг хямдруулах тухай асуудлыг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж байсан ч эл асуудлыг хойшлуулаад байсан юм.

Энэ өвөл, хаврын бэлтгэлд зориулан намар аймгийн аюулгүйн нөөцөд шинээр өвс тэжээл татаагүй байснаа оны эхэнд 80 тонн өвс,25 тонн тэжээлийг татан нөөцлөөд байгаа ажээ.

Т. Отгонтуяа

Related news