Замын осол гэмтэл буурах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 16:45:33

2016 оны эхний 1 сарын байдлаар Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гараагүй байна.

Энэ нь замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн болон жолоочийн онооны систем хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбоотойгоор жолооч нарын хариуцлага өндөрссөн, жолооч нар үүргээ маш сайн ухамсарлаж замын хөдөлгөөнд оролцож байгаагийн үр дүн юм. Замын осол гэмтэл буурах төлөвтэй байна гэдгийг аймгийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн алба хаагчид хэлж байна.

Оны эхний өдрөөс 1 сарын 19 хүртэлх хугацаанд машин шүргэлцсэн бага хэмжээний хохирол учруулах зэрэг зөрчил 19 удаа бүртгэгджээ. Хүний амь эрсэдсэн, хүнд гэмтэл бэртэл авсан осол гэмтэл гараагүй байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news