91 иргэнд газрыг нь өмчлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-01-21 16:31:33

Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нийт 91 иргэний газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр болов.

“Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” НЗД-ын 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/32 дугаар захирамж гарсан байна. Уг захирамжтай холбогдуулан дээрх арга хэмжээг авч байгаа бөгөөд түүнчлэн 2008 оны 5 дугаар сараас өмнө гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар гэр бүлийн гишүүдийн хамт нэг удаа үнэгүйгээр газар өмчилж авсан иргэдээс ирүүлсэн “хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл”-ийн гэрээ байгуулсан нийт 54, кадастрын зураглал нь бодит байдлаасаа зөрүүтэй байсан 9 гэх мэт нийт 154 иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ. Мөн эдгээр хүсэлтийг үргэлжлүүлэн хүлээн авч байгаа аж.

Н.Туяа

Related news