“Цагаан сар угтах баяр -2016” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 16:11:17

Дорнод аймаг, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны хооронд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Цагаан сар угтах баяр -2016” Чойбалсан хотноо энэ сарын 21,22-ны өдрүүдэд болж байна.

Хоёр орны найрамдалт харилцаатай хөрш зэргэлдээ хошуу нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх уг үйл ажиллагаанд оролцохоор ШББХ-ны Ардын Төлөөлөгчдийн Их хурлын дарга Дү Чэнхуагаар ахлуулсан албаны төлөөлөгчид, ШББХ-ны Улаан Мөчир чуулгын хамт олон хүрэлцэн иржээ. “Цагаан сар угтах баяр -2016”  өдрүүдийн хүрээнд 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт хоёр талын ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга П.Мөнхтөр, Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Б.Батбаяр албаны бусад хүмүүс оролцож өнгөрсөн онд хийгдсэн гадаад харилцааны гол гол үйлд явдал 2016 онд хийгдэх ажлын талаар ярилцав.

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуунаас энэ онд нийгэм эдийн засгийн бүх л салбарт харилцан туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин Дорнод аймгийн зүгээр монгол машиныг БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ нутагт чөлөөтэй явуулахгүй байгаа талаар асуудлыг хөндөж байлаа. “Цагаан сар угтах баяр -2016” өдрүүдийн хүрээнд урлагийн хамтарсан тоглолт, “Нүүдэл-60” телевиз уулзалт, БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны төлөөлөгчид Булган сумын 2-р багийн малчин Д.Оюунсүрэнгийнд зочлох зэрэг үйл ажиллагаанууд болох юм.

Б.Туяа

Related news