Шилийн гол аймаг Сүхбаатар аймагт тусламж өгөхөөр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 15:39:50

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгаас хил залгаа хөрш Сүхбаатар аймагт 150,0 мянган юанын тусламж олгохоор болжээ.

Аймгийн нийт нутгаар зузаан цасан бүрхүүл тогтож, хасах 40 хэм хүрч хүйтэрч мал аж ахуйн өвөлжилт хүндэрч, зудын аюул нүүрлээд байгаа энэ үед урд хөршийнхөн ийнхүү тусламжийн гараа сунгасан байна. Энэ асуудал саяхан ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Улиастай хотод болсон “Мөнгөн өвөл” урлаг соёлын арга хэмжээний үеэр шийдэгдсэн бөгөөд тусламжийн мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний үнэ бүхий бараа материалыг  ирэх долоо хоногоос Баруун-Урт хотод тээвэрлэн авчирч аймагт хүлээлгэн өгөхөөр болжээ. 

Г.Сүхээ

 

Related news