Далд уурхайн ажлыг эхлүүлэх зөвшөөрөл 4 дүгээр сард шийдэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-01-21 15:31:47

“Оюу толгой” ХХК-ийн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэж ажил ид явж  байна.  

Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээг өнгөрөгч 2015 оны 12 дугаар сард байгуулсан. Үүнээс хойш ТЭЗҮ 2015-ыг дуусгах, хөрөнгө оруулалтын зардлын тооцоог шинэчлэх, далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил өнөөг хүртэл үргэлжилж байгаа аж.

Эдгээр алхамуудыг 2016 оны нэгдүгээр улиралд багтаан дуусгаснаар хоёрдугаар улирлын эхээр “Туркойз Хилл”, “Рио Тинто”, “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлүүд “Ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг албан ёсоор гаргах төлөвтэй байгаа аж.

Н.Туяа

Related news