Төрийн дээд одон гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 14:42:38

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн Магванжавын Баярсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2015 оны 12 дугаар 21-ний 188 дугаар зарлигаар төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнууллаа.

Тэрээр орон нутагт хувийн хэвшлийн салбарыг хөгжүүлэх үйлсэд  хөдөлмөр, зүтгэлээ зориулан ресторан, зочид буудлын чиглэлийн бизнесийг амжилттай удирдан зохион байгуулж яваа шилдэг бизнесменүүдийн нэг юм. Түүний эрхэлдэг "Цутгалан Гүн" ХХК Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 10 орчим хүнийг ажлын байраар хангаж  орон нутгийнхаа бүтээн байгуулалт,  татвар бүрдүүлэлт болон хөгжил дэвшилд бодит хөрөнгө оруулалтыг оруулсаар ирснийг ийнхүү төр засаг үнэлсэн байна. Түүний шагналыг энэ оны нэгдүгээр сарын 20-нд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар  гардууллаа.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган

Related news