УИХ-ын чуулганаар Гацууртын ордын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-21 09:40:11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах санал, сонгуулийн тов, мандат тогтоох, Гацууртын орд зэрэг нийт 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Хуралдааны эхэнд Г.Уянга нарын 19 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг oгцруулах тухай саналыг хэлэлцэж үүний дараа сонгуультай холбоотой гурван тогтоолын төслийг хэлэлцэх аж. 

Мөн үүнээс гадна Ноён уулыг тусгай хамгаалалтад авах, Хүүхдийн мөнгөний олголт, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг олон асуудал орж байгаа юм. 

Өнөөдрийн хуралдаанаар “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийг батална гэсэн хүлээлттэй байна. 

Н.Туяа

 

Related news