Сүхбаатар аймгийн холбоочид тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРМэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны 95 жилийн ойн хүрээн дэх Зүүн бүсийн урлаг спортын 6-р наадам Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотноо энэ сарын 16, 17-ны өдөр зохион байгуулагдлаа.
Багануур, Налайх, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудын 70-аад холбоочин урлагийн тав, спортын 4-н төрлөөр өрсөлджээ.
Зүүн бүсийн урлаг спортын 6-р наадмын тэргүүн байрыг Сүхбаатар аймгийн холбоочдын баг, хоёрдугаар байрыг Дорнод, гуравдугаар байрыг Багануур хотын баг тус тус эзэлжээ.
Энэхүү наадмыг Монголын Цахилгаан холбоо ХХК-аас жил бүр зохион байгуулдаг бөгөөд шагналт байрын үзүүлбэрүүд тун удахгүй Улаанбаатар хотноо очиж бусад бүсийнхэнтэйгээ өрсөлдөх юм.
Т. Одончимэг