2015 оны хөрөнгө оруулалт өмнөх оныхоосоо 2,1 дахин буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 09:40:00

2015 онд Өвөрхангай аймгийн хэмжээнд 36.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Энэ нь 2014 онтой харьцуулахад 40.0 тэрбум төгрөгөөр буюу 2.1 дахин буурчээ.

Нийт хөрөнгө оруулалтын 56.6 хувь нь улсын төсвийн хөрөнгөөр, 13.0 хувь нь орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаар, 1.1 хувь нь гадаадын төсөл хөтөлбөрөөр, 29.3 хувь нь иргэний хөрөнгө оруулалтаар хийгдсэн байна.

2014 онтой харьцуулахад улсын төсвийн хөрөнгө оруулалт 11.8 хувиар өсч, гадаадын хөрөнгө оруулалт 14.2 дахин, орон нутгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 2.6 дахин, иргэний өөрийн хөрөнгө оруулалт 3.0 дахин буурсан байна хэмээн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Б.Батчимэг

Related news