Гацууртын ордын асуудлыг байнгын хороогоор хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-18 12:26:44

Өнөөдөр үдээс хойш УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо тус тус 14.00 цагаас Төрийн ордонд хуралдана.

 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Тариалангийн тухай, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай, Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн шат шатны хэлэлцүүлгийг хийх юм.

Үдээс өмнө буюу одоо Төрийн ордонд УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдаж байна.

Б.Туул

Related news