“Би монгол хүүхэд” сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 11:42:49

Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театр, Мөрөн сумын 6-р цэцэрлэгтэй хамтран монголчуудын үндэсний өв соёл, ёс заншилыг бага наснаас нь өвлүүлэн таниулан сурталчлах зорилгоор “Би монгол хүүхэд” сарын аян зохион байгуулж байна.

Аяны хүрээнд драмын театрын бүжиг, дуу, хөгжим ангийн уран бүтээлчид цэцэрлэгийн хүүхдүүдэд уран бүтээлээ толилуулан танин мэдэхүйн хичээл зааж монгол урлагийн тухай танилцуулж урлагаар дамжуулан монгол ухааныг өвлүүлэхийг зорьж байгаа гэнэ. Тухайлбал Хөгжимт драмын театрын бүжиг ангийн уран бүтээлчид Хөвсгөл нутгийнхаа 6 ястны онцлогийг харуулсан Буриад, Цаатан, Халх зэрэг бүжиг хийж  өмссөн хувцас, өв соёл зан заншлын тухай бяцхан хүүхдүүдэд танилцуулж сонирхолтой мэдээллийг хүргэжээ. 

Б.Гантуяа

 

Related news