Хамгийн олон мал тоолуулсан малчдыг “Манлай малчин” цолоор өргөмжилнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 11:27:43

Өвөрхангай аймаг 2015 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 4.5 сая мал тоолуулж улсад тэргүүлсэн. Энэхүү амжилтанд малчдын хөдөлмөр зүтгэл томоохон байр суурь эзлэх бөгөөд малаа таван төрөл дээр өсгөж тоолуулсан нэр бүхий малчдыг “Манлай малчин” цолоор өргөмжлөхөөр боллоо.

Хамгийн олон малыг Бүрд сумын 3 дугаар багийн малчин Г.Золжаргал 3303 толгой мал тоолуулсан бөгөөд мөн 2291 толгой хонин сүргийн тоогоороо тэргүүлжээ.

Хамгийн олон адууг Хархорин сумын 7 дугаар багийн малчин П.Отгонсүх 579 толгой, хамгийн олон үхрийг Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн малчин Ж.Пүрэв 553 толгой, хамгийн олон тэмээг Төгрөг сумын 5 дугаар багийн малчин Д.Баяртогтох 410 толгой, хамгийн олон ямааг Богд сумын 7 дугаар багийн малчин Д.Бат-Өлзий 1560 толгойгоор тус тус тоолуулж “Манлай малчин”-ы цол тэмдгийг гардан авахаар болоод байна. 

Б.Батчимэг

Related news