Аргаль зуданд нэрвэгдэж, айлын хотонд орж ирэх болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 09:44:32

Баян-Өлгий аймагт аргаль хонь зуданд нэрвэгдэх нь. Ховор ан амьтад ч бэлчээр, өвс тэжээлээр гачигдаж эхлэв.

 -Манай нутгийн Хар ямаат, Мөст булаг тус бүрт 400-500 орчим аргаль хонь айлын хот орчим орж ирсэн тухай хүмүүс ярьж байна. Миний өвөлжөөнд ойрхон Каракияд зуу орчим аргаль хонь уулнаас бууж ирээд байна. Малын бэлчээр булаагаад барахгүй удахгүй хорогдоод эхлэх төлөвтэй. Байгаль хамгаалах байгууллагуудын зүгээс урьдах жилүүдэд тэдэнд өвс тэжээл хүргээд өгдөг байснаа тэд энэ өвөл харагдахгүй л байна гэж Улаанхус сумын малчин Х.Амангельд ярилаа. Аргаль хонины тоо толгой сүүлийн жилүүдэд сайн өсч үржсэн, 2015 онд гадны анчдад хоёр угалзыг намнуулан орон нутгийн төсөвт ихээхэн орлого оруулсан тухай байгаль орчныхон мэдээлж байсан. Иймд мал сүргийн нэгэн адил энэ ховор амьтныг байгалийн гамшгаас аврах арга хэмжээ авмаар байна.

 Ш.Айзаря

Related news