Биеийн тамирын арга хэмжээг идэвхжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-17 12:14:01

2015 онд давхардсан тоогоор нийтийн биеийн тамирын арга хэмжээнд 12.480 хүн, спортын арга хэмжээнд 20 мянга гаруй хүн хамрагдсан байна.

Аймгийн хэмжээнд 30 спортын заал, ЕБС-ийн 26-н биеийн тамирын гадна талбайг зориулалтын дагуу ашиглаж, биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, сургалтын үйл ажиллагаанд ашиглажээ. Мөн аймгийн биеийн тамир спортын байгууллагын үйл ажиллагааг дэмжих, зорилгоор аймгийн төвд шинээр баригдсан багийн төвийн спорт заалнуудыг аймгийн ИТХурлын 2015 оны тогтоолоор БТСГазарт шилжүүлж орон нутагт Нийтийн биеийн тамир, спорт хөгжих боломж нөхцлийг бүрдүүлсэн байна.

Тэнд багийн иргэдэд 7 хоногийн 2 өдрийг биеийн тамир, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахад зориулж, бусад өдөрт захиалгатай байгууллагуудад гэрээгээр төлбөртэй үйлчилгээг үзүүлэн, уралдаан тэмцээн зохион байгуулж хэвшжээ.

Сонирхуулахад, Биеийн тамир, спортыг нийтийн үйл хэрэг болгох зорилгоор ЕБС-ийн сурагчид, сум, багийн иргэдийн спортоор хичээллэх орчин нөхцлөөр хангах идэвх санаачилгыг дэмжиж 2012, 2013 онд Баянбулаг, Эрдэнэцогт, 2012-2014 онд Баянхонгор сумын 9-н багт спортын заал барьж, ашиглалтад оруулсан байна. Мөн Багш, дасгалжуулагчдын мэргэжил дээшлүүлэх сургалтанд 3 биеийн тамирын багш, 4 дасгалжуулагч хамруулаад байгаа аж.

Б.Мөнхзул

Related news