Шаргаморьт-Халдвартын эмнэлэг чиглэлийн автобус Дүнжингарав хүртэл зорчино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-01-16 13:12:27

Нийслэлээс ХО:2 “Шаргаморьт-Халдвартын эмнэлэг” чиглэлийн замналыг өөрчлөн Дүнжингарав худалдааны төв хүртэл явуулахаар шийдвэрлэжээ.

Тус чиглэлийн үйлчилгээ өнөөдрөөс эхлэн өдөрт 15 автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээ үзүүлэх гэнэ.

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг Дүнжингарав худалдааны төвд байгуулсан. Уг үйлчилгээ нээгдсэнээр хотын хойд чиглэлийн иргэдийн зорчих эрэлтийг хангахыг зэрэгцээ төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Б.Туул

Related news