Тайванийн засаг захиргааны тэргүүний сонгууль эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-16 11:55:29

ТАЙБЭЙ. /TASS/. Тайванийн засаг захиргааны тэргүүний болон хууль тогтоох байгууллагын сонгууль эхэлжээ.

Сонгуулийн үеэр цагдаагийн 40 мянга орчим ажилтан эмх журам сахиулна. Тайванийн 22 хот, хошууд, зургаан тусгай засаг захиргаанд санал хураах 15500 гаруй байр орон нутгийн цагаар 16 цагт хаагдаж, саналын хуудсыг тоолж эхэлнэ. Сонгуулийн дүнг бямба гарагийн орой зарлах бөгөөд хоёр дахь шатны сонгууль болохгүй.

Тус арлын 23 сая оршин суугчаас 18.8 сая нь санал өгөх эрхтэй бөгөөд сонгуулийн ирц 70 орчим хувьтай байх төлөвтэй байна. Сонгогчид гурван саналын хуудас бөглөнө. Эхнийх нь “ерөнхийлөгч”, “дэд ерөнхийлөгч”-ийг, хоёр дахь нь парламентын депутатуудыг сонгох хуудас бол гурав дахь нь намын жагсаалтаар санал өгөх хуудас юм. Энэ жилийн сонгуульд хамгийн олон буюу 18 нам оролцож байна.

Д.Жаргал



 

Related news