Өөрөө жолоодлоготой автомашин АНУ-д явуулах саналыг дэвшүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-01-15 11:30:04

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын замын хөдөлгөөнд өөрөө жолоодлоготой автомашин оролцуулах дөрвөн тэрбум долларын өртөг бүхий саналыг тус улсын Тээврийн яам дэвшүүлсэн байна.

Уг төлөвлөгөө нь бүх муж улсад нийцсэн хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хүнээс үүдэлтэй алдааг арилгах зорилготой ажээ.

“Хэрэгжүүлэх боломжтой санал байна” гэж АНУ-ын Тээврийн сайд Энтони Фокс өчигдөр Детройт хотод болсон автомашины үзэсгэлэнгийн үеэр мэдэгджээ.

Уг төлөвлөгөөг автомашин үйлдвэрлэгч болон технологийн компаниуд, тухайлбал, “Google”, “Tesla”, “Ford”, “General Motors”, “Volvo” дэмжих юм.

АНУ даяар өөр өөр дүрэм журамтай байгаа нь бие даасан технологи нэвтрүүлэхэд саад болж байна гэж хэд хэдэн байгууллага гомдол гаргасантай холбогдуулан Обамагийн Засгийн газар ийм төлөвлөгөө гаргасан байна.

Д.Нямтулга

 

Related news