Сайн дурын донор болох нь нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймагт Сайн дурын донорт элссэн иргэдийн тоо улирагч онд сүүлийн жилүүдийн дунджаас 100 гаруйгаар нэмэгдсэн байна. Мөн сар болгоны 3-нд цусаа бэлэглэх өдөрт 1 байгууллага сонгон авч, цус цуглуулах ажлыг тогтмолжуулжээ.
Цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, цусны донорын үйлсийг сурталчлах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий ЭМСС-ын “Цусаа бэлэглэх өдрийг бий болгох тухай” тушаалын хүрээнд Донорт элсэх аяныг зарлан, сурталчилгааг тасралтгүй зохион байгуулан ажилласнаар дээрх үр дүнд хүрчээ.
Тус аймагт цусны салбар банк жилдээ 280-300 цусны донороос 140-150 литр цус цусан бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байсан бол 2014 оноос хойш цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж, 170-180 литр болж нэмэгдсэн байна.
Б.Мөнхзул