Завханд жилд 500 гаруй тээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 12:05:04

Завхан аймгийн хэмжээнд 12300 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Энэ нь нийт өрхийн 60,9 хувь буюу 10 өрх тутмын зургаа нь тээврийн хэрэгсэлтэй гэсэн үг юм. Үүнээс малчин өрхийн 58,9 хувь нь авто машинтай 63,7 хувь нь мотоцикльтэй байгаа нь баруун бүсийн түвшнөөс 5,1 хувиар дээгүүр үзүүлэлттэй байгаа юм. 

Сүүлийн таван жилийн судалгаагаар жилд дунджаар 500-800 тээврийн хэрэгсэл нэмэгдэж, нийт зорчигч тээврийн 98 хувь нь автотээврийн хэрэгслээр, ачаа тээвэрлэлт 100 хувь автотээврээр  гүйцэтгэгдэж байна.

Б.Мягмарсүрэн

Related news