"Цодгор хүү -2016" тэмцээнд өсвөрийн шатарчид оюун ухаан сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 17:12:43

Төв аймгийн Зуунмодод 21 сумын 100 гаруй сурагч "Цодгор хүү-2016" тэмцээн өнөөдөр эхэллээ.

Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс  жил бүр зохион байгуулдаг уг тэмцээнд тав хүртэлх насны ангилал шинээр нэмэгдсэн нь урь жилүүдээс онцлог болж байна.

Өсвөрийн шатарчид 5,7, 8-9, 10-11 нас гэсэн дөрвөн ангилал болж, бүтэн өдрийн турш өрсөлдөөд 1 сарын 13-нд тодроно.

"Цодгор хүү-2016" тэмцээнд 21 сургуудийн 100 гаруй сурагчаас оюун ухаан авхаалж, самбаагаараа манлайлсан хүүхдүүд энэ сарын 19-23-нд Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зорино. 

Ш.Шүрэнцэцэг

Related news