УИХ дахь нам эвслийн бүлэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-11 09:19:22

Өнөөдөр Төрийн ордонд УИХ дахь нам, эвслийн бүлэг хуралдана.

Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэх юм.

Бие даагчдын зөвлөл 11 цагаас хэвлэлийн бага хурал хийх ба цаг үеийн болоод хууль тогтоолын төслүүд дээр санаа бодлоо илэрхийлэх аж.

Б.Туул

Related news