Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг 200 гаруй өрхөд хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 22:10:44

“Дэлхийн Зөн-Баянхонгор-2” ОНХХ-өөс Баянхонгор аймгийн говийн 7 сумын 229 өрхөд “Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Тус аймгийн Баянлиг, Баянговь, Жинст, Богд, Бууцагаан, Бөмбөгөр сумдын 229 өрхөд “Өрхийн амьжиргааг сайжруулах төлөвлөгөө”-г боловсруулж, улирагч сард төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийжээ. Мөн дээрх өрхийн иргэдэд  “Төсөл бичих аргачлал” сургалтыг зохион явуулсан байна.

Төлөвлөгөөний хэрэгжилтийг өрх нэг бүрээр гаргаж, төлөвлөгөөнд тусгагдсан амьжиргааг дээшлүүлэх төслийг өрхийн хэмжээнд бичүүлсэн байна. Төсөл бичиж шалгарсан 50 өрхөд орлого нэмэгдүүлэх ажлын багажаар хангажээ.

Б.Мөнхзул

 

Related news