Гаалийн шалгалтаар илэрсэн дөрвөн зөрчилд эрүүгийн хэрэг үүсгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 21:59:27

Дорнод аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч нар өнгөрөгч жил шалгалтын явцад 120 зөрчил илрүүлсний дөрөвт нь эрүүгийн хэрэг үүсгэхээр аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Энэ хугацаанд 14 нэрийн 7,800,600 төгрөгийн барааг хурааж улсын орлого болгон, зөрчилд холбогдсон хүмүүсийг 4,876,000 төгрөгөөр торгосон байна. Боомтуудаар авч үзвэл Хавиргын боомтод 59 буюу хамгийн олон, Ульханмайхан боомтын гаальд 2  зөрчил илрүүлжээ. Дээрх зөрчлийн дийлэнх нь улсын хилээр гарах чиглэлд байж, зөрчилд холбогдогсдын 71,6 хувь нь Монгол Улсын иргэн байгаа нь өмнөх жилээс 50 шахам хувь өссөн дүн юм. Харин аж ахуйн нэгжтэй холбоотой зөрчил өнгөрсөн оны мөн үеэс 79,4 хувь буурсны дотор “Петрочайна Дачин Тамсаг” ХХК 2014 онд 29 зөрчил  гаргаж байсан бол өнгөрөгч жил 6 болсон байх жишээтэй. 

-Дээрх үзүүлэлтээс харахад аж ахуйн нэгжүүдийн хууль сахилт харьцангуй сайжирсан гэж дүгнэж болохоор байна гэж тус аймаг дахь Гаалийн газрын дарга ярилаа.

Б.Туяа

Related news