Хүчирхийллийн асуудлаар 80 шахам иргэн зөвлөгөө авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 21:47:13

Завхан аймгийн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх "Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр 78 иргэн хууль зүйн болон биечлэн уулзаж зөвлөгөө авчээ.

Тус төв аймгийн Цагдаагийн газар байрладаг бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэл үйлддэг гэх 10 иргэнтэй биечлэн уулзаж, хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ. Өнгөрсөн онд нэг цэгийн үйлчилгээний төвд  11 насанд хүрсэн иргэн, гурван хүүхдийг хүлээн авч байрлуулжээ. Мөн 120 гаруй төрийн албан хаагчдад гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ.

Related news