Өмнөд Солонгосын эрэгт хөлөг онгоц халимтай мөргөлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-08 14:57:32

ТОКИО. /RIA Novosti/. Өмнөд Солонгосын эрэгт Японы зорчигч тээврийн хөлөг онгоц халим загастай мөргөлдсөний улмаас дөрвөн хүн гэмтэж бэртжээ.

Өмнөд Солонгосын Пусан боомтоос Японы Фукуоку хотын чиглэлд явж байсан 164 тоннын усан түрцтэй “Beetle” хөлөг онгоц 55 км цагийн хурдтай явж байхдаа халимтай мөргөлджээ. Халим хөлөг онгоцны хажууд явж байсан гэж таамаглаж байгаа аж.

Уг хөлөг онгоцоор 180 хүн зорчиж байсан гэж Киодо агентлаг мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлснээр, дөрвөн хүн унаж, юманд цохигдон гэмтсэн байна. Харин хөлөг онгоцонд ноцтой гэмтэл гараагүй боловч Пусан боомт руу буцаж, гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.

Д.Жаргал

Related news