Саудын Арабын өгсөн агаарын цохилтыг НҮБ-д мэдээлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-08 12:19:19

МОСКВА. /Sputnik/. Йемений нийслэл Сана хот дахь Ираны Элчин сайдын яаманд Саудын Араб агаарын цохилт өгсөн байж болзошгүй тухай нарийвчилсан тайланг НҮБ-д мэдээлнэ гэж Ираны Гадаад хэргийн сайдын Араб-Африкийн асуудал хариуцсан орлогч сайд мэдэгджээ.

Йемен дэх Элчин сайдын яаманд нь агаарын цохилт өгч, хамгаалалтын ажилтныг шархдуулсан гэж Тегеран Саудын Арабыг буруутгасан байна.

“Саудын Арабын нисэх онгоцны харвасан пуужин Сана хот дахь Ираны Элчин сайдын яамны ойролцоо тусаж, хамгаалалтын ажилтнуудын нэг нь хүнд шархадсан” гэж Хоссейн Амир Абдоллахиан хэлснийг “IRNA” агентлаг уламжилжээ.

Уг хэргийг хэлэлцэж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг НҮБ рүү илгээнэ гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Х.Аминаа

 

Related news