Хар тамхины хэрэгт холбогдсон прокурорыг дахин саатуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-08 10:51:19

Өнгөрсөн онд прокуророор ажиллаж байсан Х.Тамир, Б.Амарбаясгалан нар 7 дугаар сард хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдаж байгаад 11 дүгээр сард батлан даалтад гарсан. 

Тэгвэл тэднийг энэ сарын 6-нд дахин хорьж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Хуулийн ажилтнуудтай холбогдох хавтаст хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Ж.Батсайхан

 

Related news