Сурагчдын амралт хойшлогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-07 17:39:54

Хөвсгөл аймгийн малчид болон хөдөөгийн эцэг эхчүүд сурагчдын амралтыг 7 хоног хойшлуулж энэ сарын 18-аас амруулж өгөх хүсэлт гаргасны дагуу аймгийн Засаг дарга Боловсролын сайдад санал хүргүүлснийг хүлээн авч сурагчдын амралтыг хойшлуулжээ.

Бага ангийн сурагчид энэ сарын 18-аас амрах бол ахлах, дунд ангийн сурагчид 25-аас амрах бөгөөд сурагчид сар шинийн баярын дараа 2 сарын 15-нд нэгэн зэрэг хичээлдээ орохоор болжээ. Амралтын хугацаа сар шинийн баяртай давхцаж байгаа тул бага насны хүүхдүүдийг цас болон шуургатай үед малд явуулахгүй, мөс нимгэн цөмрөх аюултай байгаа тул гол мөрнөөр гатлуулахгүй байхыг эцэг эхчүүдэд сануулан хүлээлгэн өгөхийг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна. Энэ үеэр багш нар үндсэн сургалтуудад хамрагдах ба магистрын сургалтын Боловсролын газарт зохион байгуулах гэнэ.

Б.Гантуяа

Related news