Эрдэнэцагаан, Дарьганга суманд зам даваа хаагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-01-06 15:10:19

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд цас их орсноос замын нөхцөл хүндэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүйгээр зам даваа хаагджээ.

Мөн Архангай аймгийн Тариат сумын орчим Халзан бүргэд гэх газар цас шуурч, замын зорчих хэсэг нарийссан тул 6 хүний бүрэлдэхүүнтэй цасыг цэвэрлэж замыг нээхээр ажиллаж байна.

Түүнчлэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Эрдэнэцагаан, Дарьганга сумын чиглэлд цас их орсноос зам даваа хаагдсан, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй байгаа аж.

Иймээс орон нутгийг зорих иргэд дулаан хувцаслах, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын нөхцлийг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож хөдөлгөөнд оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

Ж.Болор

Related news