Саудын Араб, Ираны харилцаа "Лалын улс"-тай тэмцэхэд нөлөөлж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-06 13:16:11

ВАШИНГТОН. /Anadolu/. Саудын Араб болон Иран хооронд үүсээд байгаа хурцадмал байдал “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд одоогийн байдлаар нөлөөлөөгүй хэдий ч цаашдаа нөлөөлж болзошгүй юм гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Бретт Мак-Герк мэдэгдэв.

Тус хоёр улсын байдал “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд хараахан нөлөөлөөгүй байна гэж Бретт Мак-Герк мэдэгджээ.

“Энэ асуудалд бид анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд ийм учраас л АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри үүнд хамаг цагаа зарцуулж байгаа гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, бүс нутагт хэт туйлшрал бий болсноор дээрх хоёр улсад хоёуланд нь хэт давруу үзэл тархаж болзошгүй бөгөөд үүнийг “Лалын улс” зэрэг бүлэглэл давуу талаа болгон ашиглаж болзошгүйд түгшиж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.

Д.Нямтулга

 

 

Related news