Зорилтот бүлгийн айл өрхүүдэд 5000 кг будаа тараав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-05 15:59:42

Төв аймгийн Зуунмод болон БНХАУ-ын Эрээн хотын хамтын ажиллагааны хүрээнд зорилтот бүлгийн айл өрхүүдэд 5000 кг цагаан будаа тараав.

Мөн 80 сая юаны үнэ бүхий 200 гаруй электрон бараа, 10 сая юаны үнэ бүхий гэрлэн чимэглэлийн буцалтгүй тусламж үзүүлснийг хотын өнгө төрхийг сайжруулахад ашиглаад байна. БНХАУ-ын Эрээн, Зуунмод хотын хамтын ажиллагааны эхлэлийг 2013 онд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний зөвлөх Б.Цолмон тавьж, энэ хугацаанд хамтын ажиллагаа улам өргөжүүлэх олон талт айлчлал, яриа, хэлэлцээр зохион байгуулсаар иржээ. Талууд цаашид ахмадын асаргаа, сувилгаа, нийгмийн асуудлыг дээшлүүлэхийн төлөө хамтрахаар зорьж, 10-30 хоногийн хугацаатай амралт сувиллын хөтөлбөр боловсруулж байгаа тухай сумын Засаг дарга мэдээллээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

Related news